Анкет татах хэсэг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ (Хувьцааны код: AND) Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын шийдвэр Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн байранд танхим болон цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд: Хурлын хэлэлцэх асуудал: “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөөг хавсралтаар батлав. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайланг “Хангалттай” хэмээн дүгнэв. “Анд Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4 сарын 27-ны өдрийн Бямба гарагийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн байранд цахим хэлбэрээр хуралдуулахаар шийдвэрлэв. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар: 1. “Анд Энерги” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах; 2. “Анд Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэв. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 4 сарын 5-ны өдрийн 18:00 цаг байхаар тогтоов. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын даргаар Т.Барс, Тооллогын комиссын даргаар М.Дэлгэрмаа, гишүүдээр С.Алтанцэцэг, Т.Цогтбаяр нарыг тус тус томилов. Ээлжит хурлыг зохион байгуулах комиссын даргаар Ц.Гүррагчаа, гишүүдээр Б.Тогос-Эрдэнэ, П.Бямбасүрэн, М.Эрдэнэцэцэг, Э.Ариунсайхан, Э.Нямгэрэл нарыг тус тус томилов. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд дарна уу. АНД-ЭНЕРГИ ХК 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр,

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Leave a Reply