Анд-Энерги ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

2024 оны 02 сарын 19, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.

“Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 2 сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж, хурлаар компанийн нэгж хувьцаанд  90 мөнгө буюу нийт 70,263,682.2 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэлээ. 

Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэх өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг 2024 оны 12-р сарын 20-ны өдрийн дотор “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-д байрлах хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх шийдвэр гарлаа.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК, Lemon Press хамтран санаачилсан “Ногдол ашиг төлөлтийн өдрийг зарлая” уриалгад нэгдэж ногдол ашгийн төлөлтийн өдрийг 2024 оны 12 сарын 20-ны өдөр хэмээн тодорхой зарлалаа.

“Анд-Энерги” ХК-ийн нэгж хувьцааны ханш өмнөх оны энэ үетэй харьцуулахад 134%-ийн өсөлттэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  andenergy.mn

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com

Leave a Reply