You are currently viewing Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл 

“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:1. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №24/02 тоот тогтоолоор нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 90 мөнгө буюу нийт 70,263,682.2 төгрөг (далан сая хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун наян хоёр төгрөг хорин мөнгө)-ний ногдол ашгийг компанийн хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр тараахаар шийдвэрлэлээ.2. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны зардлын төсвийг 89,998,320 (наян есөн сая есөн зуун ерэн найман мянга гурван зуун хорь)-н төгрөгөөр, зардлын төсвийн задаргааг хавсралтаар тус тус баталсугай.3. Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах ажиллагааны журмыг, Дотоод хяналтын журмыг, Компанийн ёс зүйн дүрмийг, Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журмыг, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааны журмыг, Ногдол ашиг хуваарилах журмыг  тус тус шинэчлэн батлав.  АНД-ЭНЕРГИ ХК2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр,Орхон аймаг 

Leave a Reply