- 77711010
- info.andenergy@gmail.com
- Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол, Баян зам 3-6
Дэлхийн банкны санхүүжилтээр Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож байна.
LG – Цонх хаалга, шилэн пасадны гэрэлтдэг үсгэн хаяг хийж гүйцэтгэлээ.
Эрдэнэт хотын ‘‘Амарсу” байрны нэг давхарт байрлах ”Лотус салоны” гадна гэрэлтдэг үсгэн хаягийг хийж гүйцэтгэлээ.
Эрдэнэт хот ”Мах Маркет”-ийн гадна гэрэлтдэг үсгэн хаяг хийж гүйцэтгэлээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ”Москва петушки” хүнсний дэлгүүрийн гадна гэрэлтдэг үсгэн хаягыг хийж гүйцэтгэж дууслаа.
Хотын доторх гэрлэн чимэглэл нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэж дууслаа.
Манай компани нь “Хотын доторх гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэх” БЗА-118/20 тоот гэрээт ажлыг гүйцэтгэхээр шалгарч, 2020 оны 7-р сарын 20-ны өдөр гэрээ батлагдсан. Тус ажлын хүрээнд нийт 30 ширхэг орон сууцны фасаданд 10000м гэрэлтүүлэг суурилуулах амжилттай хийгдэж дууслаа.
Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн КТП-18 шинэчлэх ажил
Манай компани нь “Эрчим хайрхан” ХХК-тай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт КТП-18 хуваарилах байгууламжийн тоноглолыг шинээр солих ажлыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Хамтран ажилласан “Эрчим хайрхан” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
“Архангай аймгийн Өндөр-Улаан сумын гэрэлтүүлгийн өргөтгөл” хийх гэрээт ажлын гүйцэтгэлийн мэдээ
“Эрдэнэт хотын төвийн гудамж, талбайд гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэг хийх багц-4 ” тендерийн ажлын гүйцэтгэлийн мэдээ
2019 онд Анд Энергичүүд бид “Эрдэнэт хотын төвийн гудамж, талбайд гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэг хийх тендерийн багц – 4”-н сонгон шалгаруулалтад амжилттай оролцон Эрдэнэт хотын түүхэн хөшөө дурсгалын гэрлэн чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
“Эрдэнэт хотын гудамж, талбайд гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэг хийх багц-3 ” тендерийн ажлын гүйцэтгэлийн мэдээ
Анд-Энерги ХК нь Орхон аймгийн “Эрдэнэт хотын гудамж, талбайд гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэг хийх багц-3, хувийн хэвшлийн байгууллагуудын гэрэлтүүлэг хийх” ажлын тендерт оролцон ялалт байгуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс үйлдвэрлэл, угсралт, суурилуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд 2019 оны 12 сард төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн билээ.
“Эрдэнэт хотын төвийн гудамж, талбайд гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэг хийх тендерийн багц – 2”-тендерийн ажлын гүйцэтгэлийн мэдээ
Анд-Энерги ХК нь “Эрдэнэт хотын төвийн гудамж, талбайд гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэг хийх тендерийн багц – 2”-ын сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, ажил гүйцэтгэх 344 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж 2019 оны 12 сард хүлээлгэн өгсөн билээ.
«Хөвсгөл аймгийн Рашаант сумын гудамж талбайд гэрэлтүүлэг хийх ажил» -н гүйцэтгэлийн мэдээ
Манай компани «Хөвсгөл аймгийн Рашаант сумын гудамж талбайд гэрэлтүүлэг хийх ажил»-г Орон нутгийн хөгжлийн сангийн 63,381,469 төгрөгний санхүүжилтээр хийж гүйцэтгэн 2019 оны 8 сарын 18 ны өдөр ашиглалтад оруулан бүрэн хүлээлгэж өглөө. Бидний ажлыг дэмжин ажилласан нутгийн зон олон, сумын удирдлагууддаа баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.