"Анд-Энерги" ХК

Манай компанийн үйл ажиллагаа, бизнесийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Анд-Энерги ХК-ийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч, хэрэглэгч бүрийн маань итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олноороо бахархдаг.


АНД-ЭНЕРГИ ХК-Д ЦАЛИНГААС ГАДНА ДАРААХИ ОЛОН ТӨРЛИЙН ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ, ХАНГАМЖИЙГ АЖИЛТНУУДДАА ОЛГОДОГ
Хөнгөлөлт

Ажилтандаа үдийн хоол, гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээс гадна нийт ажилчиддаа байгууллагын нийтийн унаагаар үйлчилдэг. Мөн өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой байдаг.

Тэтгэмж тусламж

Анд-Энерги ХК-с ажилтныхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсан, шинэ хүүхэдтэй болсон, гэнэтийн осол, ар гэрийн гачигдал гэх зэрэг амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Даатгал

Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалд хамруулдаг.

Шагнал урамшуулал

Жил бүр байгууллагын хэмжээнд амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлээ үнэлж өндөр гүйцэтгэлтэй, тэргүүний ажилтнуудаа шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнаж урамшуулдаг.

Холбоо барих