- 77711010
- info.andenergy@gmail.com
- Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол, Баян зам 3-6
"Анд-Энерги" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэр
“Анд-Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4 сарын 22-ны өдөр компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулагдлаа. Хуралд “Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, хурал зохион байгуулах комисс болон тус компанийн 21 хувьцаа эзэмшигчид оролцлоо.
2023 оны 4 сарын 4-ний хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 642 хувьцаа эзэмшигчид “Анд-Энерги” ХК-ийн 78,070,758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас хуралд 66.87% буюу 52,206,700 ширхэг хувьцааг эзэмшдэг 21 хувьцаа эзэмшигч оролцон хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов.
Хурлын дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, ТУЗ-ийн дүгнэлт болон асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдаж хурлаас дараах шийдвэр гарсан. Үүнд:
- “Анд-Энерги” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн ТУЗ-ийн дүгнэлтийг батлав.
- “Анд-Энерги” ХК-ийн 2022 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлтийг тус тус батлав.
Бүртгэлийн өдрийн байдлаар “Анд-Энерги” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 80 мөнгө буюу нийт 62,456,606.40 төгрөг (Жаран хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун зургаан төгрөг дөчин мөнгө)-ийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр компанийн хувьцаа эзэмшигчдэд тогтоолыг танилцуулав.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео бичлэгийг “Анд-Энерги” ХК-ийн албан ёсны фейсбүүк хаяг “And Energy” цахим хуудаснаас үзэх боломжтой.