Таны сонорт:

Мэдээ, мэдээлэл:

March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Анд Энерги ХК
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. “Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний анкет татах )
2. Боловсролын диплом
3. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар,
4. Иргэний үнэмлэхний хуулбар
Анкетыг татаж авч, бөглөн erdenetledandenergy@gmail.com -р бүрдүүлэх материалын хамт майл хаягаар болон компанийн байран дээр хүлээж авна.
Хугацаа: 2020 оны 02 сарын 20 –нөөс 2020 оны 03 сарын 02 хүртэл хүлээн авна.
Хаяг: Орхон аймаг, Баян Өндөр сум, Уртын гол баг, Баян замын 3-4 тоот
Утас: 95101020, 88351628
Анд Энерги ХК-ний ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад урьж байна.
     2020 онд болох Анд Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонирхсон хүмүүс анкетыг татан авч бөглөн, илгээнэ үү.
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  1. Компанийн үйл ажиллагааны талаар зохих ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
    2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх,
    3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх,
    4. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
    5. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
    6. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх;
    Жич: Санхүүч, Эдийн засагч, Эрх зүйч, Инженер мэргэжлээр мэргэшсэн, компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх.