“АНД ЭНЕРГИ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

“Анд Энерги” ХК нь ТУЗ-ийн 2025 оны 3 сарын 21-ний өдрийн 25/03 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хосолсон (танхим болон зайнаас) хэлбэрээр хуралдуулах болсныг зарлаж байна. Хувьцаа эзэмшигч та Анд-Энерги ХК-ийн үйлдвэрийн байранд ирж хуралд танхимаар оролцох боломжтой.

Компанийн оноосон нэр: Анд-Энерги ХК

Хурал хуралдуулах өдөр, цаг: 2025 оны 4 сарын 26-ны өдрийн 14:00 цагт  Анд-Энерги ХК-ийн үйлдвэрийн байранд болон www.facebook.com/AndEnergy цахим хуудсаар хуралдана.

                                                         /Энэ QR кодыг уншуулж facebook-ийн цахим хуудсаар хуралдаа оролцоорой/

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. “Анд Энерги” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  2. “Анд Энерги” ХК-ийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

БҮРТГЭЛИЙН ӨДӨР:    2025 оны 4 сарын 11-ний өдөр

Хувьцаа эзэмшигч та 2025 оны 4 сарын 1-ний өдрөөс 2025 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоот ажлын байранд хүрэлцэн ирэх эсвэл компанийн Andenergy.mn болон өөрийн харилцдаг брокер дилерийн цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ

ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  2. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
  6. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай тогтоол

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоот

Утас: 77711010, 88351298, 99363623,

И-мэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com

Leave a Reply